Умард Солонгос баллистик пуужин харвасан гэх нотолгоо алга байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Умард Солонгос баллистик пуужин хөөргөсөн гэх шинж тэмдэг харагдахгүй байгаа боловч Өмнөд Солонгос болон Японы цэргийн удирдлагууд нөхцөл байдлыг хянасаар байна.
Засгийн газрын эх сурвалжаас иш татан Ёнхап агентлаг мэдээлснийг үзвэл, Японы Гадаад хэргийн сайд Ген Накатани Японы арал руу Солонгосын ямар нэгэн пуужин ойртон ирсэн тохиолдолд Aegis болон Patriot системүүдийг ашиглан нэн даруй устгах тушаал өгчээ.
Түүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын Засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалж "Кореа Таймс" сонинд мэдээлэхдээ, Умард Солонгос дунд тусгалын Мусудан пуужинг зүүн эрэгтээ байрлуулсан байж магадгүй шинж тэмдгүүд анзаарагдсан гэжээ.
Х.Сарнай