Ниццагийн халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 84 болж нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНИЦЦА. /AFP/. Францын үндэсний тэмдэглэлт баяр болох “Бастилийн өдөр”-ийг тэмдэглэхээр олон хүн цугласан байсан газар руу ачааны машин дайран орсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 84 болж нэмэгджээ.
Уг халдлага Францын өмнөд нутгийн Ницца хотод урьд шөнө болсон юм.
Халдлагад өртөн шархадсан 18 хүний бие тун тааруу байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Ачааны машины жолооч нь Тунис гаралтай, Францын 31 настай иргэн байжээ.
Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, ачааны машин хүмүүсийг дайран бараг 2 км газар явсан байна.
Уг халдлагыг үйлдэхэд ашигласан ачааны машиныг хэд хоногийн өмнө түрээслэн авсан байсан гэсэн мэдээлэл байна.
Энэ ачааны машинаас их хэмжээний зэвсэг, үүний дотор гар бөмбөгнүүд олджээ.
Францын терроризмтой тэмцэх прокурорууд энэ хэргийг мөрдөн шалгаж байна.
Г.Доржханд