Ховд аймгаас 221 хүн шалгалтад орохоор бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 2022 оны нэгдүгээр ээлжийн Төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдөр Ховд аймагт зохион байгуулна. Ингэхдээ Нутгийн удирдлагын ордны “Иргэний танхим”-д 9 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажил хангажээ.
Өнөөдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдээлэл, зааварчилгаа өглөө. Мөн мэргэжлийн хүмүүс Монгол хэл бичгийн шалгалтын агуулгаар “Зөв бичгийн дүрэм”, “Найруулга зүйн хичээл” заав.
Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 221 хүн бүртгүүлсэн байна. Шалгалт өгөх иргэд хуваарийн дагуу эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байх учиртай. Ингэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг авч ирэхийг албаныхан зөвлөж байна. Мөн шалгалтын цагаас хоцорвол дараагийн ээлжиyд оруулахгүй болохыг шалгалтын комисс анхаарууллаа.