“Халамжаас-Хөдөлмөрт” өдөрлөг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-03 11:17:46

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэдийнхээ дуу хоолойг сонсох зорилго бүхий “Халамжаас-Хөдөлмөрт” өдөрлөгийг зохион байгуулж байна.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд болох Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран тус өдөрлөгийг өрнүүлж буй. 

Дээрх гурван байгууллагын хамтарсан өдөрлөгийн үйл ажиллагаа өнөөдөр нэгдүгээр сургууль дээр эхэлсэн бөгөөд Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран 12 багийн иргэд хөдөлмөрчид, өсвөр үеийнхэнтэй тодорхой хуваарийн дагуу уулзаж, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж, холбогдох зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.  

Иргэдийн зүгээс хүүхэд гэр бүлтэй холбоотой асуудлууд болон шинэ хууль тогтоомж, тэтгэвэр тэтгэмж, халамжийн тухай асуудлыг холбогдох байгууллагаас нь тодруулж, өөрсдийнхөө хэрэгцээт мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлж, хүртээмжийг сайжруулснаараа энэхүү өдөрлөг чухал ач холбогдолтой аж.

“Халамжаас-Хөдөлмөрт” өдөрлөгийн үйл ажиллагаа тавдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Улмаар иргэд төрөөс хүн амын талаар баримталж буй бодлого шийдвэр, ажилд зуучлах үйлчилгээ, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө, даатгалын талаар цогц мэдээллийг түгээх юм.

関連ニュース