МАГАТЭ “Запорожье” станцын байдалтай ойрын өдрүүдэд танилцана гэж найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВЕНА. /Reuters/. "Хэлэлцээ амжилттай өрнөвөл Оросын
цэргүүдийн хяналтад байгаа “Запорожье” атомын цахилгаан станцын байдалтай ойрын
өдрүүдэд биечлэн танилцана" гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ мягмар гарагт мэдэгджээ.
Орос хоёрдугаар
сарын 24-нд Украин руу довтолсноос хойш тун удалгүй Оросын цэргүүдийн хяналтад
орсон “Запорожье” станцын орчим руу гал нээсэн гэж Орос, Украины талууд
харилцан бие биеэ буруутгаж байгаа юм. НҮБ-ын зүгээс тус бүсийг цэрэг зэвсгээс
ангижруулахыг уриалаад байгаа билээ.
“Миний бие бүх
талтай маш идэвхтэй, эрчимтэй хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна. Хэрэв
амжилттай өрнөвөл ойрын өдрүүдэд станцтай биечлэн танилцах төлөвтэй байна” гэж
МАГАТЭ-гийн тэргүүн Рафаэль Гросси мэдээлжээ.
Харин Оросын
Гадаад хэргийн яам мэдээлэхдээ, Москва холбогдох зөвшөөрлийг зургаадугаар сарын
3-нд өгсөн хэмээгээд, шалгалтыг тасалдуулахыг оролдсон гэж Киевийг буруутгасан
байна.