Япон улсаас импортолсон барааны 75.7 хувийг суудлын автомашин эзэлжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-12-19 19:48:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2023 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 13.8 тэрбум ам. доллар, импорт 8.4 тэрбум ам.доллар болжээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Нийт бараа эргэлтийн хэмжээ 2022 оны мөн үеэс 3.2 тэрбум ам.доллароор, экспорт 2.7 тэрбум ам.доллароор, импорт 503.2  сая ам.доллароор тус тус өсжээ.


ЭКСПОРТЫН БҮТЭЦ

/2023 оны эхний 11сар, дүнд эзлэх хувиар/

2023 оны эхний 11 сард экспорт 2022 оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор өсөхөд:

  • нүүрс 2.3 тэрбум ам.доллар,
  • жоншны хүдэр ба баяжмал 150.1 сая ам.доллар,
  • газрын тос 126.8 сая ам.доллар,
  • лаазалсан  махан  бүтээгдэхүүн 122.8 сая   ам.доллар,  
  • адууны  мах 104.7 сая ам.доллар,
  • молибдений хүдэр,  баяжмал  32.5 сая ам.доллароор тус  тус  өссөн нь голлон нөлөөлжээ.

Импорт  2022  оны  мөн  үеэс 503.2 сая ам.доллароор  өсөхөд:

  • дизелийн түлш 132.3 сая ам.доллар,
  • суудлын автомашин 93.3 сая ам.доллар,
  • хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 87.1 сая ам.доллар,  
  • бульдозер, авто  хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 51.1 сая ам.доллар,
  • шороо, чулуу ялгах холих машин 44.7 сая ам.доллар,
  • нийтийн тээврийн хэрэгсэл 35.5 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

2023 оны 11 дүгээр сард экспорт:

  •  2023 оны 10 сараас 163.1 сая ам.доллароор, импорт:
  • 16.2 сая ам.доллароор тус тус өссөн байна

2023 оны 11 дүгээр сарын хилийн дундаж үнийн үзүүлэлт:

  • Алтны    үнэ 2023 оны 10 дугаар сараас унци тутамд:
  •  52.0 ам.доллар, зэсийн  баяжмалын үнэ тонн тутамд:
  •  22.2 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд:
  •  6.5 ам.доллароор тус тус өсжээ.

ЭКСПОРТ

/гол түнш улсаар, жил бүрийн эхний 11сар, сая ам.доллар/

БНХАУ-д экспортолсон барааны:

  •  62.3 хувийг чулуун нүүрс,
  • 19.1 хувийг зэсийн баяжмал эзэлжээ. Харин:
  • Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна

Суудлын автомашины экспорт 2023 оны эхний 11сард  901 ширхэг болж 2022 оны мөн үеэс 783 (7.6дахин) ширхгээр өссөн байна

ИМПОРТЫН БҮТЭЦ

/эхний  11 сар, дүнд эзлэх хувиар/

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт:

  • нийт экспортын 94.5 хувийг эзэлжээ. Харин:
  •  импортын 69.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.  

Импортын дүнд 2023 оны эхний 11 сарын байдлаар:

  • БНХАУ 40.6 хувь,
  • ОХУ 25.7 хувь,
  • Япон 7.8 хувь,
  • БНСУ 4.5 хувь,   
  • АНУ 3.1 хувь ,
  • ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 84.0 хувийг бүрдүүлж байна.
 СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ

/улсаар, жил бүрийн эхний 11 сар/

  • ОХУ-аас импортолсон барааны70.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн,
  • Япон улсаас импортолсон барааны 75.7 хувийг суудлын автомашин,
  • БНХАУ-аас импортолсон барааны 8.7 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.

ЭКСПОРТ, ИМПОРТ

/боомтоор,  2023 оны   эхний   11 сар, сая ам.доллар/

関連ニュース