БУЛГАН: Хүүхдүүд тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-24 12:12:32

Булган,2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймгийн 16 сум, 1 тосгоны төлөөлөл болсон 110 гаруй хүүхэд өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэхээр "Аймгийн хүүхдээ сонсох өдөр" үйл ажиллагаанд оролцлоо.


Уг үйл ажиллагаанд Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн байгууллагууд, 16 сумын засаг дарга, 1 тосгоны захирагч, сургуулийн захирал, сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш зэрэг 100 гаруй албан хаагч хамрагдаж байна.


Мөн Булган аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.


Аймгийн "Хүүхдийн асуудал сонсох өдөр"-ийн хүрээнд гарсан санал болон аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд 2025 онд хийж хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хийсэн санамж бичиг онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна.

 

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн, Хүүхдийн нэгдсэн чуулган 2024 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.


Булган аймаг 61717 хүн амтай, түүний 34 хувь буюу 21039 нь 17 хүртэл насны хүүхэд байдаг. Нийт хүүхдийн 71,6 хувь СӨБ, ЕБС-д суралцаж байна.

 

Аймгийн хэмжээнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, ГХУСАЗЗ, Хүүхдийн төлөө ажиллаж байна. Харин сумдад  Хүүхдийн төлөө зөвлөл 17, хамтарсан баг 23, Байгууллагуудын дэргэдэх 98 ЭЭЗ ажиллаж, хүүхдийн хөгжил хамгааллын асуудлыг шийдвэрлэж байна.  


















関連ニュース