Жаргалант сумын засаг даргад Ц.Ганданповронг дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-03 12:07:16

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, сумын ИТХ-ын сонгуулийн дүн, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай, хурлын зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.

Жаргалант сумын ИТХ нийт 31 төлөөлөгчтэй үүнээс  МАН-аас 25 суудал, Ардчилсан намаас  5 суудал авсан байна.

Тус анхдугаар хуралдаанаар Жаргалант сумын ИТХ-ын  төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажууллаа.

Мөн  Сумын ИТХ-д  намуудын  бүлгийн ахлагч нарыг сонгож МАН-аас сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Отгонцагаан, АН-аас сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Шинэзориг нарыг сонголоо.

Тус анхдугаар хуралдаан зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Жаргалант сумын ИТХ-ын даргад төлөөлөгч Д. Бумцэнд, И.Цэрмаа нарын нэр дэвшиж олонхи төлөөлөгчийн саналаар Д.Бумцэнд Жаргалант сумын ИТХ-ын даргаар сонгогдлоо.

Харин Жаргалант сумын засаг даргад төлөөлөгч Ш.Банзрагч, тус сумын МАН-ын дарга Ц.Ганданповрон нарын нэр дэвшиж, нэг хүний саналаар буюу төлөөлөгчдийн  51,60 хувийн саналаар Ц.Ганданповрон Жаргалант сумын засаг даргад нэр дэвшүүллээ.

Жаргалант сумын ИТХ-ын даргаар сонгогдсон Д.Бумцэнд бизнесийн салбарт ажиллаж байгаад тус сумын Тахилт багаас нэр дэвшиж сонгогдсон бол, Сумын Засаг даргаар сонгогдсон Ц.Ганданповрон Жаргалант сумын  МАН–ын хорооны даргаар ажиллаж байсан юм.

А.Бямбасүрэн

関連ニュース