Мал тооллогыг 10 хоногийн хугацаанд чанартай явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-09 10:22:12

Говь-Алтай аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг 7-ны өдрөөс эхлэн явуулж байна. Энэ ажлыг аймгийн Засаг дарга С.Гансэлэмээр ахлуулсан ажлын хэсэг удирдан зохион байгуулж аргазүй, удирдамжаар ханган хяналт тавьж байна.

Тоочид мал сүргийг нүд үзэн тоолох, малчид бод малаа хурааж тоолуулах, тухайн суурьт байгаа тавиул малын тоо, энэ жилийн болон өнгөрсөн жилийн төл, нас гүйцсэн малыг хүйсээр нь, хээлтүүлэгч гэсэн байдлаар нарийвчлан тоолох үүрэг хүлээжээ. Тооныхон малчдад хэзээ очих талаар урьдчилан хэлж бэлтгэлийг хангуулж байна. Аймгаас томилогдсон ажлын хэсгийнхэн хяналтын тооллогыг журмын дагуу хийхийн зэрэгцээ тухайн сум, баг, малчдын өвлийн бэлтгэлийн өвс, тэжээлийн нөөц хангалттай танилцах, судалгаа авах ажлыг гүйцэтгэж байна. Мал тооллогын ажлыг 10 хоногийн хугацаанд чанартай явуулах хуваарь гарган мөрдүүлж байна.

                                                                                                        Ш.Цоодол

関連ニュース