Сүхбаатар аймагт 130-аад гадаадын иргэн ажиллаж амьдарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн харьяатын газрын Сүхбаатар аймаг дахь салбарын 2017 оны 05 дугаар сарын бүртгэлээр тус аймагт 120 гаруй гадаадын иргэн ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Эдгээр иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байдаг байна.
Сүхбаатар аймагт уул уурхайн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг Цайрт миераль ХХК, Цахиурт овоо ХХК гэсэн хоёр томоохон уурхай бий. Эдгээр уурхайнууд нь Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай учир хоёр улсын иргэд ажилладаг. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар тус аймагт 129 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд үүний тал хувь нь буюу 68 нь дээрх уурхайнуудад ажилладаг байна. Мөн Цайртын уурхайн олборлосон бүтээгдэхүүний тээвэрлэлтийн ажлыг эрхэлдэг Хун Ша И Жан компанид Хятадын 55 иргэн ажилладаг юм байна.
Аймгийн Боловсрол соёл урлагийн газар, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагад АНУ болон Солонгосын зургаан иргэн ажиллаж, амьдарч байна.
Сүхбаатар аймаг нь газар нутгийн хувьд урд талаараа БНХАУ-тай хиллэдэг. Хилийн хоёр боомттой бөгөөд орон нутагт ажиллаж буй БНХАУ-ын иргэдийн хувьд хоёр улсын хооронд богино хугацаанд аль ч боомтоор дамжин зорчих боломжтой байдаг юм.

Т. Одончимэг