Өдөртөө 34-39 градус хүрч халах төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны 7 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөс харахад нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундаж орчим бусад нутгаар дунджаас дулаан байхаар байна.
Тухайлбал Алтайн өвөр говийн нутгаар сарын дундуур шөнөдөө 19-24, өдөртөө 34-39 градус хүрч халах төлөвтэй гэнэ.
Орох хур тундасны хувьд нутгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас баг, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.
Зуны саруудад хүчтэй салхи шуурганы тоо багасдаг ч олон өдрөөр хэт халж бэлчээрийн ургамлын ургалтад тааламжгүй нөлөөлөхөөс гадна түр зуурын аадар бороо орж үер ус буух магадлалтай байдаг тул анхаарал болгоомжтой байхыг малчид ард иргэдэд зөвлөж байна.

А.Бямбасүрэн