БНХАУ, Тайванийн удирдагчдын уулзалтыг АНУ сайшаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Инзю нарын товлосон уулзалтыг АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест сайшаасан байна.
Тайванийн хоолойн хоёр тал хурцадмал байдлыг намжааж, хоолой дамнасан харилцааг сайжруулах алхам хийж байгааг АНУ-ын Засгийн газар таатай хүлээн авна гэж тэрбээр мэдэгджээ.
Гэвч уг алхамд болгоомжтой хандахыг тэрбээр сануулаад, уулзалтын үр дүн ямар байхыг АНУ харж, хүлээж байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга