Либерид авсан хориг арга хэмжээг Обама цуцлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. Либерид ардчилсан тогтолцоог хөгжүүлэхэд Монрови ахиц дэвшил гаргаж буй учир 2004 онд авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цуцалжээ.
Ерөнхийлөгч Жорж Бушийн гарын үсэг зурсан зарлигийн дагуу Либерийн зарим улс төрчийн эд хөрөнгийг битүүмжилж, тус улсаас тодорхой нэр төрлийн барааг импортлохыг хориглосон юм.
Энэ тухай АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлийн төлөөлөгч Нед Прайс мэдээлсэн байна.
Гэвч 2016 онд Либери дэх НҮБ-ын хүчин халаагаа өгөх, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд хийх ажил их байна гэж Цагаан ордноос мэдээллээ.
10 гаруй жил үргэлжилж, 150 мянга гаруй хүний аминд хүрсэн Либерийн иргэний дайны дараа 2003 оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энхийг сахиулах хүчнээ тус улсад илгээх шийдвэр гаргасан билээ.
Х.Аминаа