Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчдийг Ким Ён Нам хүлээн авч, уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-24 10:23:10

ПХЕНЬЯН. /KCNA/. Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монголын нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн маршал Ким Жөн Унд дурсгалын бэлэг өгснийг Ким Ён Намд уламжилсан байна.

Монголын төлөөлөгчид өчигдөр Мансудэ хурлын танхимтай танилцаж, удирдагч Ким Ир Сений төрсөн газар Мангёндэд зочилжээ.

Д.Нямтулга

関連ニュース