Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын аваргууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. “Алтан шипи” хөнгөн атлетикийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт гурван өдөр болж өнгөрлөө. Тэмцээнд 16 байгууллагын 140 гаруй тамирчин долоон насны ангиллаар, давхардсан тоогоор 162 төрөлд, 486 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Тэмцээний нэгдүгээр байранд 22 алтан медаль хүртсэн Хан-Уул дүүргийн тамирчид тэргүүлсэн бол 16 алт ан меадлиар Баянзүрх дүүрэг, 10 алтан медалиар Булган аймаг, 9 алтан медалиар Архангай аймаг дараагийн байруудыг эзэлжээ.
“Алтан шипи” хөнгөн атлетикийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн өндөр настай тамирчин нь Өмнөговь аймгийн 83 настай н.Раднаа байлаа. Харин хамгийн залуу тамирчид нь 40 настай тамирчид байсан юм.
Энэ удаагийн тэмцээн нь хөнгөн атлетикийн бүх төрлөөр болж, нэг тамирчин хэдэн ч төрөлд оролцох эрхтэй байснаараа онцлог байлаа. Мөн тус тэмцээнийг олон улсын дүрмээр зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од