Архангайн цэвэрлэх байгууламжийн барилгыг ирэх сард эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг хотод 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил 7-р сарын 1-нээс эхэлнэ. Гүйцэтгэгч компаний холбогдох хүмүүс энэ сарын дундуур ирж цэвэрлэх байгууламж барих газраа үзээд, техник хэрэгслийн эхний хэсгийг Архангайд авчирчээ.
Архангай аймгийн төвд баригдах цэвэрлэх байгууламжийн ажлын өртөг нь 8.2 тэрбум төгрөг бөгөөд “ЧММ” ХХК, “Энта инженеринг цэвэрлэх байгууламж угсралт” компанийн түншлэл ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Азийн хөгжлийн банкны 21.17 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр есөн аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж шинээр барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний 8 хувийг Монгол Улсын Засгийн газар гаргаж байгаа ажээ. Энэхүү төсөл нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх зорилготой юм.

Б.Гэрэлт-Од