Ц.Мөнхнасан:Шүлхийтэй тэмцсэн мөнгөөрөө ямар их юм хийж болох байсныг бодох хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, сэргийлэхээр ямар арга хэмжээ авч байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.
-Шүлхий өвчний одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Улсын хэмжээнд шүлхий өвчин энэ өвөл нэлээд гарлаа. Анх 1-р сарын 10-нд Булган аймгийн Рашаант суманд шүлхий гарсан. Бид 1-р сарын 13-наас эхлэн хамгаалах постуудыг Хашаат суманд, Тарнын гүүрэн дээр, Өлзийт, Өгийнуур сумдад ажиллуулсан. 3-р сард Булган аймгаас орж ирсэн машинаас үүсэлтэйгээр Өгийнуур, Хотонтод шүлхий гарч, даамжраад Ихтамир суманд гарсан. Үхэрт гарсан энэ шүлхийг 5-р сарын сүүл гэхэд бүрэн вакцинжуулж, дарсан. Ингээд 5-р сарын сүүлд хорио цээрийн дэглэмээ цуцалтал шүлхий өвчин хонинд гарсан. Хонинд гарсан шүлхийн улмаас 6-р сарын эхээр дахин хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
5-р сарын сүүлээр хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед Өгийнуураас Хашаат, Төвшрүүлэхийн Хөх сүмрүү айл оторлосноос болж, энэ сумдад хонины шүлхий өвчний голомтууд бий болсон. Мөн Цэнхэр сумын Хүрэлхүү гэж айл Өгийнуур сумын шүлхийний голомтоос100 эм хонь худалдаж авчирснаас Цэнхэр суманд энэ өвчний голомтыг нэмэгдлээ. Энэ нь шүлхий өвчний хорио цээр цуцлагдсан хугацаанд Өгийнуураас нүүдэл хийсэн, хонь мал худалдаж авчирсан зэргээс болж тархсан. 6-р сарын 26-ны байдлаар Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт сумдад шүлхий өвчний голомтууд бий болчихсон байна. Одоогийн байдлаар 260 гаруй хүн, 33 пост ажиллаж байна. Вакцинжуулалтыг аймгийнхаа гаднаас нь дотогш нь хумих чиглэлээр хийж байгаа. Өмнө нь шүлхий гарсан байсан Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх сумдад вакцин хийгээд дууссан. Нийтдээ 280 мянган хонийг вакцинжууллаа. Нэмээд шинээр голомт үүссэн газрын 160 мянган хонинд вакцин хийж байна.
-Шүлхийн голомттой сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байсан?
-Аймгийн Засаг даргын 6-р сарын 25-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нь иргэд аж ахуйн нэгжид хамаагүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно. Өндөржүүлсэн бэлэн байдал гэхээр л аймгийг бүхэлд нь карентилсан мэтээр буруу ташаа мэдээлэл явж байна. Шүлхийний голомттой газар нутаг том байна. Иймээс энэ дундуур малчдын, малын ямар нэг шилжилт хөдөлгөөн хийгдэх гээд, дотоод гадаадын аялагчид ойлголт муутай иргэд орж ирээд энэ дундуур явчих гээд байгаа зэрэг олон зүйлүүд бид нарт хүндрэл учруулж байгаа. Иймээс энэ ажилд онцгой байдлын үед ажиллах мэргэжлийн анги, албад, бүлгүүдийг татан оролцуулах зорилгоор бэлэн байдал зарлаад байна. Постууд нэмж ажиллуулах, голомтод ажиллаж хүн, малын хөдөлгөөнийг хорих ажилд хүн хүчний асуудал бидэнд дутагдаж байна. Иймээс мэргэжлийн анги, албадаас гадна дүйцүүлэх цэргийн алба хааж байгаа иргэдийг татан оролцуулж байна.
- Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле манай аймагт хоёр удаа ирж ажилласан. Засгийн газар, яамын зүгээс хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Архангай аймагт анх удаа шүлхий өвчин гарч байгаа учраас туршлага дутах зүйлүүд байсан. Тиймээс зөвлөмж, үүрэг өгч ажиллаж байгаа. Улсын мал эмнэлэг үржлийн газраас болон Онцгой байдлын Ерөнхий газраас мэргэжилтэн ажиллуулахаар болсон. Засгийн газрын түвшинд хөрөнгө мөнгөний асуудлыг тавьсан. 1-р сараас хойш шүлхийний ажилд зарцуулсан мөнгө хураагдсаар аж ахуйн нэгжид, шатахуун түгээх станцуудад, зориудаар устгасан малын нөхөн төлбөрт, хүмүүсийн ажилласан томилолт гээд 486 орчим сая төгрөгийн өр үүссэн. 6-р сарын 1-нээсхойших зардал бас нэмэгдэнэ. Эхний ээлжинд бидэнд 150 сая төгрөгийг шийдэж өгөөч гэсэн саналаа тавьсан нь шийдэгдсэн байгаа. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө, сумдын Засаг даргын хөрөнгүүд зарцуулагдаад дуусчихсан байгаа. Мөн бид голомтод ажиллах дескамер, ажлын хувцас зэрэг техник хэрэгслийн тусламж хүссэн.
-Малчдад шүлхий өвчний талаар болон хорио цээрийн дэглэмийн талаарх мэдээллийг хэрхэн хүргэж байгаа вэ?
-Шүлхий өвчин нь машины дугуйнд наалдаад ч тархах эрсдэлтэй, халдварлалт өндөртэй өвчин. Тиймээсшүлхийний голомттой бүсд иргэдийн хөдөлгөөнийг маш сайн хорих шаардлагатай байгаа юм. Хорио цээрийн дэглэмийг сайн сахиулж байж л энэ өвчнийг дарж чадна. Багийн дарга нараар дамжуулан мэдээлэл өгч байгаа.
6-р сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа Малын эрүүл мэндийн тухай хуулиар иргэн аж ахуйн нэгж малчид маш өндөр хариуцлага хүлээхээр заасан. Хуучин шиг өвчин гарчихлаа гэхэд малын нөхөн төлбөрийг улс өгнө гэсэн ийм зүйл байхгүй болсон. Хорио цээрийн дэглэм зөрчсөн, хариуцлага алдаж тараасан тохиолдолд тухайн иргэн гарсан зардлыг төлөх хүртэл заалттай хууль мөрдөгдөж байгаа шүү гэдгийг сануулъя.
Саяхан л гэхэд Хашаат сумын шүлхийн голомтоос айл шөнөөр хонио тууж, Хархорин орсныг манайхан мэдээд буцаагаад хоньтой нь оруулсан байх жишээтэй. Ийм хариуцлагагүй зүйл гаргаж болохгүй шүү дээ. Тиймээс бид малчид, иргэддээ мэдээллийг бүх талаар түгээж байна.
Шүлхийний үед гарсан зардлыг би дээр дурьдсан. Булган аймгийн машин анх ирж, шүлхий тараасан гэдэг шиг, голомттой бүсээс эрүүл бүсд хонь худалдаж авсан гэдэг шиг, хэн нэгэн хүний, малчны буруутай үйлдлээс болоод улс орон, аймаг, орон нутаг ямар их хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулж байгааг иргэд ойлгож, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Худал мэдээлэл тараадаг, хулгайн замаар зорчдог нөхдүүд ч үүнд хамаатай. Хэрвээ бид шүлхийтэй тэмцэхэд зарцуулсан мөнгөөрөө аймаг орон нутагтаа хэрэгтэй зүйл хийсэн бол ямар их юм хийж болох байсныг бодох хэрэгтэй.
Бүх малыг вакцинжуулснаар энэ өвчин намддаг юм биш, шилжилт хөдөлгөөн зогсож байж 14 хоногийн дараагаас энэ өвчин дарагдаж, эерэг үр дүн гардаг. Тиймээс малчид, иргэд бидэнтэй хамтраад хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дагаж мөрдөх хэрэгтэй байна.

Б.Гэрэлт-Од