СҮХБААТАР: Замдаа төөрч, саатсан гэх аялагчдын дуудлага нэмэгджээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сум Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс
нутаг. Жилийн 4 улиралд тус сумыг зорих жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй. Өвлийн
улиралд жуулчид, зорчигчдын унаа машин эвдрэх, цасанд суух, төөрөх, шатахуунгүй
болох зэрэг саатал гарах нь элбэг. Энэ бүхэнд сумын Онцгой комисс, ЗДТГ-ынхан
тусламж үзүүлдэг. 1 дүгээр сарын 15-нд хамгийн их буюу ганцхан шөнийн дотор 16
дуудлага хүлээн авч, гурван групп гарч ажиллан тусламж үйлчилгээг үзүүлжээ.
236 өдөр