erdenebat@montsame.mn
2025-06-06 16:31:42
Монгол хүүхдүүдийн гэрэл, сүүдэр НҮБ-ын хүүхдийнэрхийн хороонд
Төв орон нутгийн хүүхдийн байгууллагын мэдээллээс харахад жилд 10 мянган хүүхэд зуны амралтаараа  морь унаж уралдаанд оролцдог, оролцогчдын 0.04 хувь нь хүнд, хүндэвтэр гэмтэж, зохих үйлчилгээг авсан байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн 50 хувь нь 7-9 насандаа, 31 хувь нь 7 нас хүрэхээс өмнө, 20 хувь нь 10 ба түүнээс хойш насандаа хурдны морь унаж уралджээ. Хурдны морь эхэлж  унаж буй хүүхдийн  дундаж  нас  8 байна. ҮСХ-ны 2014 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хурдан морьны уралдаанч хүүхдийн талаар бүлэг асуулт оруулж дүнг гаргахад улсын хэмжээнд 4-15 насны нийт хүүхдийн 5 хувь нь  2012 оны 11 сараас нэг жил хүртэл хугацаанд хурдан морь унасан байна. 4-15 насны хөвгүүдийн 10, охидын нэг хувь нь хурдан морь унажээ. Хурдан морины хүүхдийн тал нь хамгийн сүүлд хурдан морь зайдан унаж уралдсан байна. Морь зайдан унах нь 10-15 насны  хүүхдэд  элбэг /60хувь/ тохиолдог гэж Засгийн газар илтгэжээ.
2751 өдөр
Байгалийн үзэгдэл, гамшгийн нөхцөл
Хүн ам сийрэг хот суурин газар цөөн, Монгол орны хувьд ийм үзэгдэл зуны улиралд элбэг тохиолддог. Тэр бүхнийг гамшиг гэж үзэхгүй. Гэхдээ бага орон зайд болсон дээрх байгалийн  үзэгдэлд Орхон, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ОБЦТС)-ний цахилгаан дамжуулах 13 тулгуур багана унаж, гэрэл цахилгаан тасарч, тэнд сэргээн босголт явагдсанаар гамшиг болон хувирсан юм. Түүнээс биш хүн ард, нийгэмд эдийн засгийн хохирол үзүүлээгүй нөхцөлд цасан нуранги аянга, цахилгаан цахиж, хүчтэй салхилан, азарган бороо орж, том том мөндөр буух нь байгалийн  үзэгдэл болох юм. ОБЦТС тулгуур баганыг сэргээн зөөвөрлөх хийгээд материалын зардалд  төсвөөс 426 сая 249 мянга 500 төгрөг гаргасан байна. Ер нь оны эхний найман сард байгалийн гамшиг, малын шүлхий, цэцэг өвчнийг эмчлэх бодит хохирлыг нөхөн төлөх тухайн голомтод ажилласан албан хаагч иргэдийн томилолт, урамшуулалд 2017 оны эхний найман сарын байдлаар улсын төсвөөс 6 тэрбум 678 сая 176 мянга 400 төгрөг гарсан байна.
2779 өдөр
Төрөөс гадуур хүүхэд хамгаалах тогтолцооны сул тал
Цаашид энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлах талаар, төр нь төр шиг, төрийн байгууллага албан тушаалтан нь хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах, шинэ стратеги боловсруулан мөрдөх шаардлага гарч ирлээ. Хүүхдүүдэд тэр дундаа охин үрсэд нүүрлэх энэ аюулыг зайлуулах ажил одоогоор Төрийн бус байгууллага, сайн санаатай гадаад иргэдийн хандив тусламжаар явж байна. Хүүхдүүдийг хамгаалах тогтолцоо ийм сул төрөөс гадуур байгаа нь тэднийг “араатан”-ы  аманд хаяж өгснөөс өөрцгүй юм.  Муухай үйлдлийг “санах нь сарнаар явах нь нарнаар “ гэдэг шиг өнөөдөр хоорондоо  баахан сошиалдаад маргааш мартаж болохгүй. Одоо төрөөс гадуур байгаа хүүхэд хамгааллын сул тал нь аав, ээжийнхээ алганы толин дээр өсөн, торниж  байх алаг үрсийг аюулын ангал руу зуу  зуугаар  нь  түлхэж байна.
2787 өдөр
М. Энхболд Ерөнхий сайд, У. Хүрэлсүх МАН-ын дарга байж болох хувилбар
Тэгвэл МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ У. Хүрэлсүх өөрөө хэлсэн.  Ийм үгийг тэрбээр  амнаасаа  зүгээр унагаагүй гэж ойлгож болно. У. Хүрэлсүхийн  хэлсэн дээр тулгуурлан нэгэн гаргалгаа хийж үзье. Түүний   хувьд Ерөнхий сайд болсон нөхцөлд намын дарга болох  боломж  бас л гарахүй. Тэгвэл хэн засаг тэргүүлбэл У. Хурэлсүх намын дарга болох вэ?  Ерөнхий сайдад яригдаж байгаа хүмүүсийн дотор нэг нэр гарч ирэхгүй байгаа юм. Тэр бол МАН болон УИХ-ын дарга М. Энхболд, түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшээд унасан гэдгийг бүх хүн мэднэ. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулийн амжилтыг түүнээс салгаж үзэх боломжгүй.  Тэгээд ч өнөөдөр төрд өндөр алба хашч байгаа л даа. Ер нь У. Хүрэлсүхийг МАН-ын дарга болгоно гэж үзэж байгаа нөхдөд нь сануулахад   М. Энхболдыг Ерөнхий сайд болсон нөхцөлд , У. Хүрэлсүхэд  намын дарга болох  магадлал улам өндөр байх болно гэсэн хувилбарыг улс төрийн хүрээнийхний зарим нь хэлж байгааг дуулгахад илүүдэхгүй байх аа.    
2821 өдөр
Ц.Сандуйн эргэн тойрны үйл явдал, эрх зүйн зохицуулалт
Ц. Сандуй НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтдээ “НИТХ –ын даргаа өгч 60 тэрбумын хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө”  гэж бичсэн талаар хэвлэлүүд мэдээлж  байна.  Түүний гаргсан хүсэлтээс харвал тэрбээр хурлын төлөөлөгчөөсөө чөлөөлөгдөнө гээгүй, Хурлын даргаас чөлөөлөгднө гэжээ. Хуульд даргаас чөлөөлөгдөх  хүсэлтийг өөрөө гаргасан , бусад нь огцруулах бичиг өргөн барьсан ялгаагүй  авч  хэлэлцэх хуулийн заалт байхгүй.  Харин төлөөлөгчөөс чөлөөлөгдөнө гэсэн бол өөр л дөө. Тэгвэл тэрбээр энэ удаа хурлын төлөөлөгөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасангүй.   Харин түүнийг нийгэмд түрж гаргаж ирсэн, төрийн албыг 60 тэрбумаар борлуулах тухай бичлэг  нь эвлүүлэг, гэмт үйлдлийг нотлох баримт биш гэж нийслэлийн Прокурорын газраас мэдэгдээд байна. НИТХ-ын дарга Ц.Сандуйн эргэн тойрны үйл явдал хийгээд эрх зүйн зохицуулалтыг сөхөж хархад өнөөдөр ийм байдалтай байна. 
2830 өдөр
Ерөнхий сайдыг огцруулах төсөл, Шадар сайдын халагдах өргөдөл
Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцээд УИХ, Ж. Эрдэнэбатыг огцруулчихбал “Засгийн газрын тухай” хуулийн21 дүгээр зүйлийн  3 дугаарт “Ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу халагдах өргөдлөө өгсөн  Шадар сайд У. Хүрэлсүхэд Ерөнхий сайдын эрх мэдэл шилжих нөхцөл үүснэ.   Хэрэв УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаад Ерөнхий сайдыг огцруулах, Шадар сайдын халагдах өргөдөл хоёрыг шууд хамааралтай гэж үзээд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах юм бол тэдний асуудлыг зэрэг шийдвэрлэх боломжтой. Ийм нөхцөл үүсвэл хэлэлцэх асуудлын хэдэд хэний асуудал бичигдэх вэ, дарааллыг яаж тогтоох вэ гээд нарийн зүйлүүд гарч ирнэ.  
2843 өдөр
МАН-ын дарга хэн болох нь цаг хугацааны хэрэг болжээ
Эрх баригч намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчимын үүднээс ийм асуудал сөхөгддөг уламжлал бий. С.Баяр 2007 онд намынхаа их хурлаар намын дарга болчихоод, түүнтэй дүйх албан тушаал буюу Ерөнхий сайдын албан тушаалыг нэхэж, улмаар Их хурлаар тогтоол батлуулан уг албан тушаалыг авч байсан. Одоо үүсээд байгаа намын даргын өрсөлдөөн, болж өнгөрсөн тэр үйл явдлыг давтаж болох юм. МАН-ын дарга  М.Энхболд  Бага хурлаа 9 дүгээр сард хуралдуулахаа зарласан юм билээ. Гэтэл шаардлага гаргаж байгаа Ж.Энхбаяр нарын  гишүүд наймдугаар сарын 10 гэж хугацааг нааш нь татаж байна. МАН дахь даргын төлөөх өрсөлдөөн өрнөж байгаа  үйл явдлыг харахад “авах хүн бөхийнө, өгөх хүн гэдийнэ” гэдгийг харуулаад  байх шиг ээ. Одоо намын даргыг тойрсон үйл явдал ямар хугацаанд үргэлжлэхийг харах л үлдлээ. МАН шинэ даргатай болох нь цаг хугацааны хэрэг болоод байна гэж хэлж болох нь. 
2867 өдөр
Ирэх онд татварын орлого нэмэгдэнэ
Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг буруулах замаар татварын тэгш шударга  тогтолцоог бэхжүүлнэ гэж төсвийн хүрээний мэдэгдэлд маш тодорхой тусгажээ. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсний  үр дүнд татварын орлого 2018 онд 541.4 тэрбум, 2019 онд 638.2 тэрбум, 2020 онд759.1 тэрбум төгрөгөөр тус тус  нэмэгдэх гэнэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа олсон бодлогыг хэрэгжүүлснээр  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2018 онд 6,808.4 тэрбум, 2019 онд 7,803.1 тэрбум, 2020 онд 8,759.2 тэрбум төгрөг хүрнэ. УИХ-аар батлаад байгаа  дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн тухай хуульд зааснаар хууль болон батлагддаг.  Улмаар улсын төсвийн төслийг боловсруулах үндэс суурь нь болж өгдөг өөрийн онцлогтой. Улсын төсвийн хүрээний мэдэгдэлд ийм шинэчлэл хийснээр татварын орлого 2018 онд 5,797.1 тэрбум, 2020 онд 7,643.4 тэрбум төгрөг болж тус тус нэмэгднэ гэж үзсэн байна.
2895 өдөр
2016 оны Үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэлийг хэлцэж, 2018 оныхыг батлав
Бүлэг, зорилт тус бүрээр нь авч үзэхэд, Үндсэн чиглэлийн  арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан долоон их наяд 311,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс  улсын төсвийн хөрөнгөөр 318,1 тэрбум, гадаад эх үүсвэрээс нэг их наяд 541,5тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар таван их наяд 496,4 тэрбум бусад эх үүсвэрээс 15,4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр болсон аж.  Мөн дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг үе шаттайгаар буруулах замаар өрийн дарамтыг арилгах, төсвийн тогтвотой орлогын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, төсвийг хумих бодлогын арга хэмжээг 2018 онд хэрэгжүүлэхээр болсон тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 1,8 хувиар өснө. Бодит байдал дээр эдийн засаг, нийгмийн хөгжил  Үндсэн чиглэлд тусгаснаас илүү өсөх боломжтой гэж мэргэжилтэнүүд үзэж байгаа гэнэ. 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөв, хямралт байдлыг тогтворжуулах цаашид өсөлт гарах суурийг тавих онцлогтой Үндсэн чигэл батлагдсан гэж үзэж болох нь .
2909 өдөр
ЭЕШ-ын дүнгээр аймгуудыг Өвөрхангай, нийслэлд Сүхбаатар дүүрэг толгойлов
Энэ жилийн  элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/  ирэх долоо хоногийн лхагва гаригт  эхэлнэ. Боловсорлын үнэлгээний төв /БҮТ/-д шалгалтад  орохоор 40 388 иргэн бүртгүүлжээ. Тэднээс 87 хувь  нь энэ онд ерөнхий боловсорлын дунд сургуулийн 12 дугаар анги төгссөн сурагчид. Харин 13 хувь нь өмнөх жилүүдийн төгсөгчид  өө. БҮТ-өөс ЭЕШ-ыг дүгнэхдээ анхны оноог хэмжээст оноонд шингээж улсын дундаж оноог гаргадаг аж. Гэхдээ хичээл бүрийн анхны оноо өөр өөр байдаг юм байна.Энэ нь хичээл бүрийн улсын дундаж онооо өөр өөр байна гэсэн үг. Улсын дундаж оноог  олон улсын  үнэлгээний аргачлалаар тооцож гаргадаг гэнэ.  Стандаартаар  дундаж онооны  хазайлт нь дээшээ,  доошоо  100 байна хэмээн  норомчлогдсон байна.  ЭЕШ- ын  2016 оны улсын дундаж оноог 500 байна хэмээн тогтоожээ. 
2919 өдөр