"Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд аймгийн харцага Д.Бейбит түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-01 20:57:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 98 жилийн ой, "Эх орончдын өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдааныг өнөөдөр О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт зохион байгууллаа.

Барилдаанд аймаг цэргийн цолтой 32 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Ногооннуур сумын харьяат бөх аймгийн харцага Д.Бейбит түрүүлж, Цэнгэл сумын харьяат аймгийн заан М.Аманбек үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Толбо сумын харьяат, сумын заан Т.Адилбек, Баяннуур сумын харьяат бөх сумын заан Е.Көптилек нар тус тус шалгарлаа. Үзүүр түрүүнд үлдсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч А.Камелият нар шагнал гардуулж баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ