ДОРНОД: Өвчлөл бүртгэгдээгүй сумдаас мал, мах, түүхий эдийг Хөлөнбуйрын постоор нэвтрүүлж байна
Дорнод /МОНЦАМЭ/. Үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдээгүй эрүүл бүсээс мал, мах, түүхий эдийг Хөлөнбуйр суман дахь постоор нэвтрүүлж байна. Тодруулбал, Баян-Уул, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэн сумдын нутаг дэвсгэрээс бүх төрлийн мал, мах, түүхий эдийг Хөлөнбуйр сумын хяналтын цэгээр дамжуулан нийслэл болон бусад аймаг руу үржлийн бус, хүнсний хэрэгцээний зориулалтаар ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа юм.
341 өдөр