Сумдын цэцэрлэг, сургуулийн танхимын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан танхимаар оруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан түр журмаар зохицуулахаар болсон юм.
1120 өдөр