Европын холбоо, Монгол Улсын хоорондох худалдааны эргэлт 35 хувиар өсжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас өнгөрсөн амралтын өдөр Д.Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулав. Өдөрлөгт 70 орчим байгууллага оролцож, Европын холбооны гишүүн орнуудаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг олон нийт, иргэдэд танилцуулав. Тухайлбал, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн Монголын худалдааг дэмжих ТRAM төслийн хүрээнд байгуулсан чацарганы, гоо сайхны болон арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластеруудыг танилцуулав.
698 өдөр