192@montsame.mn
2024-05-09 04:52:07
Арван мянган өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци, Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлж байна. 2021-2025 онд хэрэгжих тус төслийн барилга угсралтын ажлыг өнөөдөр ДЦС-3 ТӨХК дээр эхлүүллээ. Тус төсөл хэрэгжсэнээр төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлийг хангах аж. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх юм. Мөн төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагаа нэмэгдүүлнэ гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо.
735 өдөр