ӨНӨӨДӨР: Уул уурхайн биржийн хуулийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Зөвшөөрлийн
тухай хуулийн шинэчилсэн найруулага болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн
хуулийн төсөлд бэлтгэх талаар хэлэлцэнэ.
10.00 цагт: Төрийн ордонд МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно.
12.00 цагт “Шонхор таур”-т: Малайз улсад амь үрэгдсэн Монгол Улсын иргэн
Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.