Зарим аймагт мал бэлчээх боломжгүй байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийт нутгийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн байдлаар 30 хувьд ногоо цухуйгаагүй, мал бэлчээрлэх боломжгүй байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тойм мэдээллээр Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын аймгийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв, Өмнөговь,Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт хэвийн байна. Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан байна.
704 өдөр