Хөнань мужид шинжлэх ухаан, технологийн аж ахуйн нэгж олширчээ
Бээжин /МОНЦАМЭ/.
Хятадын Хөнань мужид шинжлэх ухаан технологийн салбарын жижиг дунд аж ахуйн
нэгжүүдийн тоо анх удаа 10 мянгыг давж 11 826-д хүрч, өмнөх оны мөн үеэс
40 орчим хувиар олширсон байна. Ингэснээр Хятад улсдаа уг үзүүлэлтээр тавдугаарт,
Хятадын төвийн бүс нутагт тэргүүнд бичигдлээ.
1554 өдөр