Хятад улс эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүргэх зорилт тавив

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-05 15:27:35

Бээжин /МОНЦАМЭ/. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр Бээжин хотноо нээлтээ хийв. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын ажлын тайланг танилцууллаа.

   Энэ онд Хятад улс эдийн засгийн өсөлтийг 6-гаас дээш хувьд хүргэх зорилт тавьжээ. Тэрээр хэлэхдээ, “Эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, барааны үнэ зэрэг хүлээгдэж буй зорилтууд нь эдийн засгийн үйл ажиллагааг явуулах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхийг зайлшгүй шаардаж байна. Ирээдүйн зорилтуудтай нягт уялдаатай байх нь тогтвортой, эрүүл хөгжлийг бий болгоход түлхэц болно” гэв.

     Ли Көцяны хэлж буйгаар, энэ онд хот суурин газруудад шинээр 11 сая ажлын байрыг бий болгож, хот суурин газруудын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд барих юм. Мөн хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувь болгож, экспорт импортыг тогтвортой нэмэгдүүлсний үндсэн дээр ард иргэдийн орлогыг тогтвортой өсгөнө.

    Ташрамд дурдахад, өмнөх онд цар тахлын улмаас Хятад улс жилийн эдийн засгийн зорилтыг тодорхойлоогүй юм.

Холбоотой мэдээ