БНХАУ 16 вакцинд клиникийн туршилт хийх зөвшөөрөл олгоод байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-22 12:59:08

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үндэсний Эмийн хяналтын газрын мэдээлснээр, тус улс таван төрлийн арга, техникээр бүтээсэн 16 вакцинд яаралтай байдлаар клиникийн туршилт хийх зөвшөөрөл олгоод байна.

            Эдгээрээс 6 вакцин нь клиникийн 3 дугаар шатны туршилтыг эхлүүлээд байгаа юм.

Түүнээс гадна Хятад улсад хоёр төрлийн вакциныг яаралтайгаар зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олгоод байгаа ба эдгээр нь Sinopharma /2020.12.30-нд зөвшөөрөл  авсан/, Sinovac /2021.02.05-нд зөвшөөрөл авсан/ гэх вакцинууд юм.

Хятадын хууль, журмын дагуу нийтийн эрүүл мэндийн томоохон хэмжээний асуудал тулгарсан үед Үндэсний Эмийн хяналтын байгууллагаас вакциныг яаралтай байдлаар хэрэглэх зөвшөөрлийг болзол, нөхцөлтэйгөөр олгож болно.

Үүний зэрэгцээ вакцин хөгжүүлэгч аж ахуйн нэгжүүд 3 дугаар шатны клиникийн туршилтыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, зах зээлд нэвтэрсний дараах судалгааг хийх ёстой байдаг байна.

Sinovac, Sinopharma компаниудын бүтээсэн вакцин нь вирусийг амьгүйжүүлэх /идэвхгүйжүүлэх/ аргаар гарган авсан вакцинууд юм.         

Холбоотой мэдээ