Тайланд улсад “Sinovac” компанийн вакцин хэрэглэхийг зөвшөөрөв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-24 16:27:59

Бээжин /МОНЦАМЭ/. Тайландын Хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдлагын газар энэ сарын 22-ны өдөр Хятадын “Sinovac” компанийн бүтээсэн "COVID-19"-ийн вакцины хэрэглээг зөвшөөрсөн талаар тус улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Анутин өчигдөр цахим хуудсандаа мэдээлэв.

    Синьхуа агентлагийн мэдээлснээр, Тайланд улсад “Sinovac” компанийн вакцин хэрэглэхийг 2021 оны 2 дугаар сарын 22-ноос хойш 1 жилийн хугацаатай зөвшөөрсөн байна.

    Улмаар “Sinovac” компанийн вакциныг тус улсад тээвэрлэн очсон даруйд ард иргэдээ вакцинжуулах боломж нээгдэж байгаа юм.

    Тайланд улсын “Sinovac” компаниас захиалсан вакцин өнөөдөр тус улсад очих төлөвтэй байна.   

Холбоотой мэдээ