БНХАУ-ын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-02 00:27:15

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн /УТЗЗ/ байнгын хороо өнөөдөр хуралдаж Бүх Хятадын УТЗЗ-ийн хурлыг энэ сарын 4-ний өдөр нээхээр шийдвэрлэсэн бөгөөд мөн уг хурлаар хэлэлцэх асуудлуудыг батлав.

Тус хурлаар гол хэлэлцэх асуудал нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх урт хугацааны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцэх юм.

Түүнээс гадна Бүх Хятадын УТЗЗ-ийн байнгын хорооны ажлын тайлан болон тайлант хугацаан дахь ажлын нөхцөл байдал, ЗГ-ын ажлын тайлан зэргийг сонсож хэлэлцэх аж.

Харин Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийнэ.     

Холбоотой мэдээ