Хонконгод “Sinovac” компанийн вакцин хийлгэсэн өндөр настан эмнэлэгт хүргэгджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-01 22:23:15

Бээжин /МОНЦАМЭ/. Бүх нийтийн вакцинжуулалтаа дөнгөж эхлүүлээд буй Хонконгод вакцин хийлгэсэн өндөр настан өчигдөр эмнэлэгт хүргэгджээ.

            Тодруулбал, 72 настай эрэгтэй Хятадын “Sinovac” компанийн вакциныг хийлгээд зүрхний цохилт нь хурдсах шинж тэмдэг илэрч, түргэний тэргээр “Элизабет” эмнэлэгт хүргэгдсэн талаар Хонконгийн “Sing Tao” сонин мэдээлэв. Тухайн иргэний биеийн байдал одоогоор хэвийн байна.

            Вакцинжуулалтын асуудлыг хариуцаж буй Shangzhi Medical Group-ийн мэдээлж буйгаар, тус иргэн нь цусны даралт ихсэх өвчтэй хүн бөгөөд түүнд илэрсэн шинж тэмдэг вакцинаас шалтгаалсан үгүйг хэлэх боломжгүй байна гэжээ.

            Хонконгийн эмнэлгийн удирдлагын газрын захиргааны ахлах менежер Хө Ванся хэлэхдээ, одоогоор вакцинаас болж үүссэн хүндрэл гараагүй байна гэв.

            Хонконгийн Засгийн газар баасан гарагаас эхлэн зорилтот таван бүлгийг вакцинд хамруулж эхэлсэн ба одоогоор 13 600 гаруй хүн вакцины эхний тунг хийлгээд байна.

                

Холбоотой мэдээ