Үерийн улмаас 2 хүн эндэж, айл өрх малчдад багагүй хохирол учирлаа
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 0.0-69.0 мм бороо орсны улмаас үер буун, автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллалаа. Үерийн улмаас 2 хүн амь насаа алдаж, 4400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр урсаж, 83 хашаа нурсан байна.
1660 өдөр