Б.Хүслэн: Монгол бичиг бол миний мөрөөдөл, сонгосон мэргэжилтэй минь салшгүй холбоотой
Төв /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн“ улсын уралдаанд 2019 оноос хойш амжилттай оролцож байгаа сурагч бол Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Хүслэн юм.2020 оны 24 дэх удаагийн улсын уралдаанд оролцож “12-р ангийн сурагчид” ангиллын шилдэг 6 сурагчийн нэгээр шалгарч, МУБИС-д монгол хэл, уран зохиолын багшаар дөрвөн жилийн хугацаанд суралцах эрхийн бичгээр шагнуулжээ. Түүний бүтээл, амжилтынх нь талаар ярилцлаа.
1448 өдөр