Төв аймгийн ИТХ-д МАН урьдчилсан байдлаар ялалт байгуулжээ
Төв /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар 20:00 цагт дууссан. Тус аймгийн 41 мандат, 27 сумын 541 мандат нийт 581 мандатад 1581 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Үүнээс 22:00 цагийн байдлаар аймгийн 41 мандатаас МАН 26, АН 12, МАХН нэг, Бие даагч нэг суудал авсан байна.
1545 өдөр