Алтанбулаг сумын 9 өрхөд шинэ гэр олголоо
Төв
/МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 06.21-ний өдөр хүчтэй аадар бороо орж, үер
усны аюул болсоны улмаас 200 гаруй айл
өрх усанд автаж, 40 гаруй өрх эд материалын хохирол амссан. Ийнхүү сум орон нутгаас улс, аймгийн
онцгой комисс болон аймгийн удирдлагуудад хандаж тусламж хүссэний дагуу өндөр
настай болон залуу гэр бүлүүд, мөн зорилтот өрхийн нийт 9-н өрхөд иж бүрэн гэр
олгож, өнөөдөр гардуулж өглөө.
1651 өдөр