ТӨВ: Сайхан айраг, хөхүүр, шилдэг дэмбээчин, хуруу барих тэмцээний шилдгүүдийг тодруулав
Төв /МОНЦАМЭ/ Монголчуудын өв соёлын илэрхийлэл болсон сайхан айраг, хөхүүр, шилдэг дэмбээчин, хуруу барих тэмцээнийг “Төв түмний цэнгэл 2022” баяр наадмын хүрээнд зохион байгууллаа. Төв аймгийн Баянцагаан суманд цугласан наадамчин олны анхаарал, сонирхлыг татсан тус арга хэмжээнүүдийн шилдгүүдийг тодруулж, алдаршуулсан юм.
417 өдөр