ТӨВ: Байгалийн түүхийн музейгээр 30850 иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-05 17:56:21

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Байгалийн түүхийн музей болон Манзуширын хийдээр 2024 онд 30850 иргэн үйлчлүүлжээ. Тухайлбал, 7876 насанд хүрэгч, 22974 хүүхэд музейгээр үйлчлүүлсэн байна


Төв аймгийн Байгалийн түүхийн музейд энэ жил 5734 үзмэрийг хадгалж байгаа бөгөөд 2021 онд 5636, 2022 онд 5734, 2023 онд 5734 үзмэртэй байжээ.


Төв аймгийн Музейн захирал Н.Мөнхсайханаас тодруулахад, “Сүүлийн жилүүдэд хүүхдүүд музей үзэх нь нэмэгдсэн. Ингэснээр Манзушир хийдийг зорих зочдын тоо мөн адил нэмэгдэж байна. Бид бүхэн Манзуширын хийдийн орчимд аялах, салхилах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх зорилготой ирж буй иргэдийн тоог нарийвчлан гаргах боломжгүй хэдий ч дээрх шалтгаанаар ирсэн жуулчид, Байгалийн түүхийн музейгээ орж сонирхох, үзэж судлах болсон. Тус музейн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор сургалтын танхимыг бий болгож, танин мэдэхүйн сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн 2024 оны байдлаар нийт 7 үзэсгэлэнг зохион байгуулаад байна” гэв. 

 

 

Холбоотой мэдээ