Манхан суманд байгуулах Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг шийдвэрлэв
Ховд|МОНЦАМЭ| Монгол Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Онцгой байдлын газар, анги, салбарын үйл ажиллагаа, Манхан суманд шинээр байгуулагдах гал түймэр унтраах, эрэн хайх, аврах бүлгийн бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор нэгдүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт ажиллаж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэв.
2186 өдөр