ОБЕГ-т хандив тусламж үзүүлсэн иргэн, аж ахуй нэгжид талархал гардуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ зун орон даяр гарсан түймрийн унтраахад ОБЕГ-ын алба хаагчдаас гадна иргэд аж ахуй нэгж, байгууллагууд гар бие оролцон хандив тусламж үзүүлсэн билээ. Одоогийн байдлаар ОБЕГ-т 770 гаруй иргэн аж ахуй нэгж байгууллагын 760 сая төгрөг цуглараад байгаа ажээ.
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Г.Арвинбуян нар ОБЕГ-т хандив тусламж үзүүлсэн ААН, иргэдэд талархсанаа илэрхийллээ.
2431 өдөр