"Motorola" компани дэлгэц нь автоматаар нөхөн сэргээгддэг ухаалаг гар утас бүтээжээ
НЬЮ-ЙОРК./TASS/. Хятадын Lenovo Group холдинг-д харьяалагддаг Америкийн “Motorola Mobility” компани дэлгэц нь өөрөө нөхөн сэргээгддэг ухаалаг гар утас бүтээн патент авчээ. Уг ухаалаг гар утасны ялгаруулж буй дулаан нь пиавар эсвэл полимер шилээр хийсэн дэлгэцний зурагдалт, жижиг гэмтлийг арилган шинэчлэх чадвартай ажээ. Энэ тухай мягмар гарагт Америкийн “SlashGear” интернет сайтад мэдээлжээ.
2415 өдөр