Баруун-Урт сумын ИТХ анхдугаар хуралдаанаа хийлээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт
сумын ИТХ-ын 10 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус
сумын ИТХ нь 31 мандаттай бөгөөд энэ удаагийн сонгуулиар АН үнэмлэхүй ялалт
байгуулж, анх удаа 31 төлөөлөгчтэйгөөр ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл тэд ирэх
дөрвөн жилд сөрөг хүчингүйгээр ажиллах юм.
1846 өдөр