Өнгөрсөн онд аймгийн ИТХ хоёр, тэргүүлэгчид есөн удаа хуралджээ
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ 2018 онд хоёр удаа хуралдаж, нийтдээ 9 асуудлыг хэлэлцэн 41 заалт бүхий 9 тогтоол батлан гаргаж, хуралдааны үед төлөөлөгчдөөс гарсан санал, зөвлөмжийг тусган, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл хүргүүлээд байна. Үүнээс гадна аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 9 удаа хуралдаж, 78 асуудал хэлэлцэн 190 заалт бүхий 64 тогтоол, 6 тэмдэглэл гаргажээ.
1934 өдөр