Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолоор үзэсгэлэн гаргав
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Хүнсний аюулгүй байдлыг хангахад - Иргэн таны оролцоо" сарын аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Монголын тогооч нарын холбоо болон Мастер тогооч нарын холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөлүүдтэй хамтран Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн тогооч нарын дунд "Хүүхдийн хоолны илчлэг, тэжээллэг, аюулгүй байдал" сэдэвт хоолны үзэсгэлэнг зохион байгууллаа. Энэ үзэсгэлэнг хүүхдүүдийн хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх, тогооч нар хоорондоо туршлага судлах, солилцох зорилготой зохион байгуулсан байна.
2467 өдөр