Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх 69 сая төгрөгийг байгаль хамгаалах бусад ажилд зарцуулна
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 10-нд болж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Үүний нэг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтыг батлах” тухай 05 дугаар тогтоолын хавсралтын 14 дэх заалтад өөрчлөлт оруулж, хавсралтаар баталлаа. 05 дугаар тогтоолын хавсралтын 14-т Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажил зохион байгуулах ажилд нийт 69 сая төгрөгийг зарцуулахаар хуваарилсан байсан юм.
2488 өдөр