Даатгуулагч иргэд 50 мянган төгрөгийн үзлэг, оношлогоо хийлгэж эхлэв
Дундговь /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгуулагч 40,45,50,55,60,65 настай иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо шинжилгээ хийлгэнэ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг оношлогоог хийж эхэлсэн байна. Дундговь аймагт дээрхи насны даатгуулагч 2 мянга шахам иргэн эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийлгэх юм.
2371 өдөр