Аймгийн хурц арслангийн алдрыг тэмдэглэлээ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хурц арслан П.Ганболдын алдрыг тэмдэглэх хүндэтгэлийн баяр наадам саяхан Өмнөдэлгэр сумын "Айргийн индэр"-т боллоо. Уг арга хэмжээг Хэнтий аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар, Чингис хот дахь Өмнөдэлгэр сумын Нутгийн зөвлөлийн дарга Г.Төмөрбаатар, Өмнөдэлгэр сумын ИТХ, ЗДТГ, "Айрагийн хүлэг" уяачдын холбоо, Бор-Өндөр, Батширээт, Жаргалтхаан, Мөрөн, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр сумдын Үндэсний бөхийн холбооны салбар зөвлөлийн гишүүд санаачлан, зохион байгуулав.
2362 өдөр