Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 50 шахам сая төгрөг зарцуулаад байна
Архангай /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хотын өнгө, үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 63,5 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. Ногоон байгууламжийг сайжруулах ажлыг “Цэцэрлэг өгөөмөр буянтууд” ТББ хариуцан мод тарьж усалгаа, арчилгааны ажлыг хийж байна. Одоогоор 48,6 сая төгрөгийн санхүүжилтийг дээрх байгууллагад олгожээ.
2373 өдөр