Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн есдүгээр сарын 23-нд. боллоо. Орон нутагт батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, офицер, ахлагч нарын залгамж халааг бэлтгэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулсан байна.
2518 өдөр