Архангай аймагт гэмт хэргийн улмаас найман хүн нас баржээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний улиралд 118 холбогдогч бүхий 132 гэмт хэрэг гарчээ. Үүнээс хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 46, өмчлөх эрхийн эсрэг 66, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 9, байгаль хамгаалах журмын эсрэг 3, бусад 8 хэрэг гарсан байна. Гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 49 хүн гэмтэж бэртсэн бөгөөд улс болон иргэдэд 345,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.
3005 өдөр